Улан Баатр: хүвлвр хоорндк йилһән

Wikipedia-с
Аһулһнь уга кегдлә Аһулһнь немгдлә
б r2.7.2+) (көдлвр немв: bxr:Улаан-Баатар сольв: kk:Ұланбатыр
б r2.7.2) (көдлвр немв: uz:Ulan-Bator
341-гч мөр: 341-гч мөр:
[[ug:Ulanbatur]]
[[ug:Ulanbatur]]
[[uk:Улан-Батор]]
[[uk:Улан-Батор]]
[[uz:Ulan-Bator]]
[[vi:Ulaanbaatar]]
[[vi:Ulaanbaatar]]
[[war:Ulaanbaatar]]
[[war:Ulaanbaatar]]

10:04, 19 Һаха сарин 2012-ә бәәдлин ясвр

Кевләр:Балһснын Зура

Улан Баатр, моңһл келәр Улаанбаатар - Моңһлмудин Орнин нег сай күүтә хотл балһсн.

Монгол улсын зүүн хойшоо хэлбийсэн төв этгээдэд Төв аймгаар хүрээлэгдсэн ба Туул-Сэлбийн бэлчирт, дунджаар далайн түвшнээс дээш 1310 м өндөрт оршдог. Эдүгээ цагт зөвхөн засаг захиргааны төв төдий бус, эдийн засаг, аж үйлдвэр, боловсрол зэргээр бүхий л салбарын барьцашгүй зангилаа газар юм.

1639 онд нүүдлийн Өргөө цогцолж шашны төв байсаар 1778 онд одоогийн Сэлбэ голийн эрэгт нүүдэллэн ирж хөдөлгөөнгүй суурьшин, шашин ба улс төр, худалдааны хот болон тэлсээр өнөөгийн Улаанбаатар хот буй болсон юм.

Нэр

Анх Жибзундамба хутугтийн өргөө цогцолсон, олон сүсэгтний цугларсан нүүдлийн хүрээ байсан ба одоогийн хот цогцлоход олон түүхэн үеүүдийг туулсанаар хэд хэдэн удаа нэр өөрчлөгдөж байжээ . 1639-1778 оны хооронд Өргөө, 1778-1911 оны хооронд Их Хүрээ (Хятадчилсан Да Хүрээ, эсвэл энгийнээр Хүрээ гэх мэтээр ярианы хэллэгүүд байсан) нэртэй байсан ба 1911 онд тусгаар тогтнохдоо улсын нийслэлээр зарлагдаж Нийслэл Хүрээ нэртэй болжээ. Хамгийн сүүлд 1924 онд нэрийг Улаанбаатар гэжээ.

Гадаадад

Европт нийслэлийн нэр түгэхдээ Орос кирилл бичигт ө,ү үсгүүд байдаггүй, урт эгшигийг ганцаар бичдэг заншил болон Монгол бичгийн а,э эгшгүүд, ө,ү эгшгүүд адилхан бичигддэг гэх мэт олон шалтгаануудаас яг зөв авиагаар галигчлагддаггүй байсан юм. Өргөө гэдгийг галигчлахдаа Урга (Urga), Хүрээ гэдгийг галигчлахдаа Күрэн (Kuren) , Улаанбаатар гэдгийг галигчлахдаа Улан Батор (Ulan Bator) гэж галигчилдаг байлаа. Сүүлийн үед хоёр хөршөөс бусад орнуудад Улаанбаатар (Ulaanbaatar) гэдэг галигчлалыг хэрэглэх нь түгсээр байна.

1911 он хүртэл Чин гүрний үеээс хэрэглэгдэж асан Хятад хэлээрх Күлүн (уламжлалт ханз: 庫倫; хялбаршуулсан ханз: 库伦; Хүрээ-с үүдэлтэй) нэр байжээ. 1949 он хүртэл Хятадад энэ хэвээр нэрлэгдэж байсан бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад одоо Улаанбаатарыг галиглаж Вүланбатуо (Wūlánbātuō, 乌兰巴托) нэрийг хэрэглэж байна. Харин Тайвань дахь Бүгд Найрамдах Хятад Улс саяхан болтол Монголыг албан ёсны бүрэлдэхүүнээ гэж үздэг байсан бөгөөд Күлүн нэр нь зарим тохиолдолд хэрэглэгддэг.

Түүх

Урьд үе

Монголын нууц товчоонд тэмдэглэснээр 12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг. Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёронтой галдан шатаагджээ. Түүнээс хойш Монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байсанаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абатай сайн хаан Хархорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ.

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутугтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг Өргөө цогцлоожээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг. Нийслэл маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга болжээ[1].

Орчин үе

1911 оны 12-р сард Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүженээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн. 1924 оны үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байраар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.

Нэн орчин үе

Улаанбаатар хотын дүрс бичлэг

1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд нэг дахин өсчээ. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсч байгаа.

Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна.

Сүхбаатарын талбай

Газар зүй

Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 м.кв нутагтай.

Уур амьсгал

Улаанбаатар хот
Уур амьсгал

Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Богино, дулаан зунтай бөгөөд Урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%

Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5°С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 15°С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог.

Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7°С. Моддын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -19°С хүрдэг. Өвөл хэдийгээр хүйтэн ч ямар ч үүлгүй нарлаг өдрүүд мөн болдог.

Засаг захиргаа

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн баридаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлагнадаг.

Улаанбаатар хотын дүүргүүд

Дүүрэг нь Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж юм. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог.

Улаанбаатар хотын дүүргүүд[2]
Дүүрэг Хороод Хүн ам
01.01.2006
Хүн амын
өсөлт
(%)
Хүн ам
01.01.2007
Хүн амын
өсөлт
(%)
Хүн ам
01.01.2008
Газар нутаг
km²
Нягтшил
/km²
Багануур 4 25,261 1.9 25,731 0.9 25,969 620.2 41.9
Багахангай 2 3,776 1.4 3,827 1.0 3,864 140.0 27.6
Баянгол 20 160,479 0.2 160,818 2.7 165,159 29.5 5,598.6
Баянзүрх 20 196,132 7.9 211,614 4.7 221,565 1,244.1 178.1
Налайх 6 26,529 2.9 27,297 3.1 28,152 687.6 40.9
Сонгинохайрхан 21 204,587 3.2 211,056 4.4 220,295 1,200.6 183.5
Сүхбаатар 16 117,233 5.0 123,041 5.2 129,486 208.4 621.3
Хан-Уул 14 87,912 3.4 90,925 4.1 94,670 484.7 195.3
Чингэлтэй 18 130,501 1.8 132,883 2.4 136,014 89.3 1,523.1
Нийт 121 952,410 3.7 987,192 3.8 1,025,174 4,704.4 217.9
Чингис зочид буудал
Блю Скай Тауэр

Хүн ам зүй

2012 оны 5 сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын хүн ам нь 1,221,000 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 300 хүн.

Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.

Улаанбаатар хотын төв хэсэгт байх Сэнтрал Тауэр

Тээвэр

Улаанбаатар өртөө

Олон улсын

Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал байрладаг.Энэ нисэх буудлаас үндэсний тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин, Хонконг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог.

Дотоодын

Улаанбаатар нь Монголын ихэнх хотуудтай замаар холбогддог боловч эдгээр замын ихэнх нь засмал биш, шороон зам.

Хот дотор

Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Үйлчилгээнд троллейбус, автобус, микробус, такси, дуобус зэрэг үйлчилдэг.

Шинжлэх ухаан

Кевләр:Гол Улаанбаатар хот нь Монгол улсын шинжлэх ухааны гол төв болон хөгжиж байна. Олон улсын харилцаа, интернэтийн хөгжлийн нөлөөгөөр шинжлэх ухааны судалгаа эрчимжихэд таатай орчин бүрдсэнээс Улаанбаатар хот дахь эрдэм шинжилгээний байгуулагууд ба их сургуулиудад судалгааны технологийн дэвшлүүд гарсаар байна.

Соёл урлаг

Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.

Дэлгэмэл зураг

Зайсан, 2005
Зайсан, 2009

Үйлдвэрлэл

Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 4000 орчим том жижиг байгуулага Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-ийг үйлдвэрлэж байна.

Аялал жуулчлал

Гандантэгчэнлин хийд нь жуулчдын хөл тасардаггүй газар

Улаанбаатар хотод дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.

Гандангийн дэнжээс харагдах зах. 1960-аад он.

Иш үндэс

  1. Ориго.мн сайтын мэдээлэл: Өргөө-Улаанбаатар хот
  2. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf pop2006.01.01.pdf

Гадаад холбоос

Албан ёсны
Бусад
Ulaanbaatar