Аһулһур шилҗх

Лал шаҗн

Wikipedia-с
(Ислам-с чиглүлгдв)
Залбирал үйлдэж буй Мусульманууд

Лал шаҗн (арабин الإسلام), талданар ислам - нег бурхна, авраамин шаҗн. Энэхүү шашинг шүтэгч хүнийг Мусульман гэдэг. Мусульманууд Бурхан Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь Сунн, Шиа хэмээх үндсэн урсгалтэй итгэгчидийн тоогоор дэлхийн хоёрдогч том шашин юм.

Араб хэлнээс галигчилсан "Аль-Ислам" гэх үгийг Монголчилбол Албадлагагүйгээр бурхныг дагах гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. Монголчуудын хэрэглэдэг "Лал" хэмээх үг нь Төвд хэлний "Лало" (Монголчилбол Буруу номтон) гэх үгнээс гаралтай буруу ойлголт бөгөөд дэлхийн бүх хэлэнд Исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг.

Анх Арабын хойгийн Мекка нь Энэтхэгийн далайгаас Сири орох гол усан боомт болдог байжээ. Меккад байдаг солир (тэнгэрийн чулуу) нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мөргөдөг байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхадыг шүтдэг байв.

Энэ мэтчилэн Мэкка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин, соёлын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдэс нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд хуучны ёс заншил, шашин шүтлэг нь ямар нэгэн ашиг тус байхгүй байсан тул тэд шинэ шашин, шинэ ёс заншил хайж эхэлсэн байна. Энэ нь исламын шашин үүсэх хамгийн том нөхцөл болсон байна. Мухаммэд нь дээрх шинэ хүчин болох худалдаачин гаралтай хүн ажээ.

Сургаалиуд

[ясврлх | кодар ясврлх]

Исламын шашинд ертөнцөд цорын ганц бурхан нь л байдаг гэж үздэг. Тэр нь Аллах. Гол судар нь Коран.

Акида (6 итгэл)

[ясврлх | кодар ясврлх]

Аллах Бурхан

[ясврлх | кодар ясврлх]

Ертөнцөд байдаг туйлын үнэн бурхан бол Аллах. Аллах нь бүхий л оюун ухаан бөгөөд эцэс төгсгөл гэж байхгүй, түүний хүч чадал нь хязгааргүй бөгөөд туйлын ариун, бүхнийг бүтээгч бөгөөд бүхнийг устгагч.

Тэнгэр (Ангел)

[ясврлх | кодар ясврлх]

Ангелууд нь Аллахын бараа бологсод, тэд нүгэл үйлддэггүй.

Судар шаштир (Коран)

[ясврлх | кодар ясврлх]

thumb|right|200px|Коран Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд Библийг хүртэл багтаадаг байна. Коран нь арабаар ал-Куран. Мухаммэд 42 настай байх үед нь Аллахаас буулгасан сургаалийг бичсэн зvйл. 114 зүйлээс бүрддэг. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед бололтой. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин (жүүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ажээ.

Аллахын элч нь Коранд бичсэнээр 25 хүн байдаг. Хамгийн том нь Адам, Ноа (арабаар Ноах), Абрахам, Ишмаел, Исаак, Иаков, Мосе, Есүс. Эдгээр нь бүгд элч бөгөөд аль нь ч бурхан болон бурхны хүү гэж үздэггүй. Харин хамгийн гол элч бол Мухаммед гэж үздэг. Бас Мухаммед нь бурхан болоод бурхны хүү биш гэж үздэг.

Энэ хорвоогийн төгсгөл болон сүүлчийн шийтгэл, мөнхийн улсын оршин тогнолыг итгэдэг.

Жам ёс (фатэ)

[ясврлх | кодар ясврлх]

Ертөнцөд болдог зүйлүүд нь жам ёсны дагуу явагддаг.

5 үйл ажиллагаа

[ясврлх | кодар ясврлх]

Итгэлийн илчлэл

[ясврлх | кодар ясврлх]

"Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед (S.A.W - Sallallahu `alayhi wa sallam) түний элч мөн гэдгийг гэрчилж байна" гэж мөргөдөг.

Өдөрт 5 удаагийн сүмийн мєргєл

[ясврлх | кодар ясврлх]

Өдөрт таван удаа Меккагийн зүг хандаж араб хэлээр мөргөл үйлддэг.

Рамазан нь мацаг барилт

[ясврлх | кодар ясврлх]

Рамазан нь исламын тооллоор 9 сард тохиодог бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллох, ус уух, тамхи татах, архи уух, амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэх, мөн секс хийхийг хориглон, өөрийн бие, хэл, сэтгэлийг ариун байлгадаг шашны үйл юм. Харин хүндэтгэх шалтгаантай өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мацаг барихгүй байж болно. Бүтэн сарын турш мацаг барьсаны эцэст бүгд найрлаж хооллодог заншилтай.

Өглөг өгөх (Зекет)

[ясврлх | кодар ясврлх]

Энэ ертөнцөд олсон эд хөрөнгө нь муу муухай зүйлээс олсон хөрөнгө тул хойд насандаа зовох нэг нөхцөл болдог. Тиймээс нэг хэсгийг нь Аллахад өргөл барьж, нөгөө хэсгийг нь хэрэглэх ёстой гэдэг байна. Исламын хуулиар газар эзэмшдэггүй хүн татвар төлөх үүрэг байхгүй боловч энэ нь нэг ёсны татварыг орлодог байна. Энэ нь ядуучуудыг тэтгэх мэтээр зарцуулагддаг тул "нийгмийн татвар"-ын үүргийг гүйцэтгэдэг юм.

Даяанчлал (Хаж)

[ясврлх | кодар ясврлх]

Ислам шүтлэгтэй болгон Исламын тооллоор 12 сарын 7 - 12-ны өдрүүдэд Меккад очиж мөргөх ёстой гэнэ.

Исламын урсгалууд

[ясврлх | кодар ясврлх]

Исламын урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммедийн сургааль Суннаг дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг.

Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмайлийн бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг.

Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.